True
Барааны зураг

Азитрон 500мг №6

8'800.0000 ₮ 8'800.0000 ₮

Азитрон 500мг №6

1

8'800.0000 ₮ 8'800.0000 ₮ 8800.0 MNT

8'000.0000 ₮

(0% Off)
Days
:
Цаг
:
Mins
:
Secs
  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй.

SKU:
N/A
  • 30-day money-back
  • 7-day returns
  • Shipping: 2-3 Days

Макролидын бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. **Фармакологийн үйлдэл:** Макролидын бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик.Үрэвслийн голомтонд өндөр концентрациар бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Азитромицин нь Streptococcus pneu¬monia, St.pyogenes, St, agalatiae, C, F, G бүлгийн стрептококк,Staphylococcus aureus, St. viridans зэрэг грам эерэг бактери, Haemophilus influenza, Moraxella catarrhalis, Bordetella pertussis, B. Paraper¬tussis, Legionella pneumophila, H. Ducrei, Campulobacter jejuni, Helicobacter pylori, Neisseria gonorrhoeae, Gardnerella vaginalis зэрэг грам сөрөг бактери, Bacteroides bivlus, Clostridum perfingens, peptostreptococcus spp зэрэг агааргүйтэн бактери мөн Chlamydia trachomatis, Mycoplazma pneumonia, Ureaplasma urealyticum, Treponema pallidum, Borrelia burdoferi зэрэг үүсгэгчид тус тус идэвхтэй үйлчилнэ. **Фармакокинетик:** Азитромицин тосонд сайн уусах ба хүчиллэг орчинд тэсвэртэй байдаг нь хоол боловсруулах замаар түргэн шимэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ. Азитромицинийг 500мг тунгаар ууж хэрэглэхэд 2.5-3 цагийн дараа цусан дахь концентраци дээд хэмжээндээ (0.4мг/л) хүрнэ. Биохүртэхүй 37%. Азитромицин амьсгалын зам, шээс бэлгийн замын эд эрхтнүүд ялангуяа түрүү булчирхай мөн арьс зөөлөн эдэд сайн нэвтэрнэ. Бэлдмэлийн хагас ялгарлын үе удаан ба эдүүдэд өндөр концентрациар (цусны сийвэнгээс 10-50 дахин их) агуулагддаг. Учир нь Азитромицин цусны уурагтай бага холбогддог ба эукариот эсэд нэвтрэх чадвартай бөгөөд лизосомын ойролцоо рн бага орчинд хуримтлагддаг. Бэлдмэлийн тархалтын эзэлхүүн их бөгөөд сийвэнгийн клиренс нь өндөр байдаг. Азитромицин нь лизосомд хуримтлагдах бөгөөд энэ нь эсийн доторх үүсгэгчид үйлчлэхэд сайнаар нөлөөлнө. Фагоцит нь Азитромицинийг халдвар байршиж буй хэсэгт хүргэх бөгөөд фагоцитозын процессын үед чөлөөлөгдөнө. Үрэвслийн голомтонд Азитромициний концентраци эрүүл эдийнхээс ойролцоогоор 24-34% иар их байдаг. Азитромицин фагоцитэд өндөр концентрациар байдаг боловч түүний үйл ажиллагаанд нөлөөлдөггүй. Богино хугацааны ээлж эмчилгээний (3-5хоног) үед бэлдмэлийн бактери үхүүлэх концентраци сүүлийн тунгаас хойш 5-7 өдрийн турш үрэвслийн голомтонд хадгалагдана.Элгэнд метилгүйжиж идэвхгүй метаболит үүсгэнэ. Цусны сийвэнгээс 2 шатаар ялгарна. Бэлдмэлийг 8-24 цагийн зайтай хэрэглэхэд хагас ялгарлын үе нь 14-20 цаг, 24-72 цагийн зайтай хэрэглэхэд 41 цаг байна.

This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.