True
Барааны зураг

Артрифлекс №120 - шахмал

77'110.0000 ₮ 77'110.0000 ₮

Артрифлекс №120 - шахмал

1

77'110.0000 ₮ 77'110.0000 ₮ 77110.0 MNT

70'100.0000 ₮

(0% Off)
Days
:
Цаг
:
Mins
:
Secs
  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй.

SKU:
N/A
  • 30-day money-back
  • 7-day returns
  • Shipping: 2-3 Days

**Глюкозамин:** Аминосахарын бүлэгт хамаарагддаг бөгөөд бие махбодийн холбогч эд болох мөгөөрс, үе холбоос, шөрмөс, зүрхний хавхлага, үений шингэн болон үс, хумсны бүтцэд оролцдог.Мөгөөрс нөхөн төлжихөд шаардлагатай бодис болох хондроитин сульфатыг боловсруулахдаа түүнийг бүрэн сайн шимэгдүүлэхийн тулд глюкуроны хүчил, глюкозамин болгон задалдаг. Нас ахих тутам хүний бие махбодид глюкозамины нийлэгжилт багасдаг. МСМ /метилсульфанилметан/ -арьс, үс, хумс болон зөөлөн эдийн коллагений гол бүрэлдэхүүн юм. Остеоартроз өвчний үеийн үрэвслийн процесстой холбоотойгоор үүссэн булчин үений өвдөлтийн хам шинжийг энэ бодис сонгомолоор анагаана. Нас ахих тутам хүний бие махбодид глюкозамины нийлэгжилт багасдаг. **Хондроитин:** Нас ахих тусам хөдөлгөөний дутагдлаас болж хондроитиний нийлэгжилт буурч остеоартрит үе мөчний өвчин үүснэ. Хондроитин бол өндөр молекулт полисахарид бөгөөд мөгөөрсөн эдийг тэжээж, хүхрийг бэхжүүлснээр, ясанд кальц хуралдах нөхцөлийг бүрдүүлнэ. Хондроитин мөгөөрсийг хамгаалж, мөгөөрс идэвхтэй нөхөн төлжихөд туслана. Түүний нэг онцлог нь мөгөөрсөн эдэд усан давхрага байршуулан хадгалдаг бөгөөд, тэр нь аливаа цохилт доргилтоос дэр адил зөөллөн хамгаалдаг (амортизатор) ба холбогч эдийн бат бэх байхыг нэмэгдүүлдэг. Холбогч эдийг задалдаг /эластаза, пептидаза, катепсин, интерлейкин-1 зэрэг/ ферментүүдийг саармагжуулж, мөгөөрсөн эдийг хамгаалах нь хондроитиний бас нэг давуу тал юм **.Гиалуроны хүчил:** Байгалийн гаралтай полисахарид бөгөөд арьс, арьсан доорхи холбох эдийн бүтцэнд оролцдог. Гиалуроны хүчил антиоксидант чанартай, дархлаажуулах, глюкозамины нийлэгжилтэнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн үрэвслийн процессыг бууруулж эдийн цусны эргэлтийг сайжруулна. Мөн бие махбодид усыг барих чадвартай бөгөөд үүгээрээ чийгшүүлэх үйлдэл үзүүлнэ. Гиалоуронидаза фермент нь бие махбодод холбох эдийг наалдуулагч гиалуроны хүчлийг задлах үүрэг гүйцэтгэж эдийн нэвчимтгий чанарыг нэмэгдүүлэн эд хоорондын зайд гүйх шингэний хөдөлгөөнийг зохицуулна **С витамин:** зарим биологийн идэвхит бодисын исэлдэлт, холбогч эд болон нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилтийн зохицуулгад оролцож, дааврын нийлэгжилтийг идэвхжүүлэх, үрэвслийн процессыг багасгахын зэрэгцээ бие махбодын халдварт тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлнэ. **Магни:** Булчин ба ясны эдийн хэлбэржилт, уургийн нийлэгжилтэнд оролцоно. **Зэс:** Эритроцитын хэвийн үйл ажиллагаа ба төмрийн солилцоонд шаардагдана. **Цайр:** Эд эрхтэний нөхөн төлжилт өсөлтөнд гол үүрэг гүйцэтгэнэ. **Молибден**: Шимэгдэлт нь хямарснаас шүд, амны хөндийн үрэвсэл үүсэхээс гадна, молибдены дутагдлаас 50-с дээш насны эрчүүдэд бэлгийн сулрал үүснэ. **Манган:** Ясны эрдэсжилтэнд оролцдог чухал элемент. Үе мөч, мөгөөрсийг эрүүлжүүлнэ.Энэхүү бүтээгдэхүүн нь 80мг гиалуроны хүчил агуулсанаараа үе мөчний бусад бүтээгдэхүүнээс давуу талтай.

This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.